Баянжаргалан сум

Дундговь аймаг

Мэдээ

"ИРГЭДЭЭ СОНСЪЁ" УУЛЗАЛТ 2023

   

     

   Засаг дарга Ц.Мөнхбатын “Иргэдээ сонсъё” уулзалт Баянжаргалан суманд боллоо. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Зүүн бүсийн сумдад ажиллаж ,өнөөдөр Баянжаргалан суманд уулзалт хийн, иргэд суманд тулгамдаж буй дараах асуудлуудаар санал солилцлоо. -Баянжаргалан суманд уул уурхай бусад сумдаас илүү хөгжсөн, энэ төрлийн ажил явуулж байгаа компаниуд нэг чиглэлийн замаар явдаггүй ,олон салаа зам гаргаж тээвэрлэлт хийснээс болж тоосонцор ихээр үүсэж, бэлчээрийн хөрсний доройтол үүсэх магадлал өндөр болж, малчид мал маллахад хүндрэлтэй байдал үүссэн. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нэрийн дор, өөр бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад ямар хариуцлага ногдуулах талаар лавлалаа.


 

Иргэдийн дунд зүрх, тулай, чихрийн шижин, бөөр, хавдрын өвчлөл өндөр байдаг боловч эм , оношилгооны хязгаар тавьсан зэргээс шалтгаалан сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй заавал аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх болдог. Тус сум аймгийн төвөөс алслагдсан 150 кмт учраас тэр бүр иргэд яваад байж чаддаггүйг эмнэлгийн эмч хэллээ. - Газрын багц хуулийн тухай иргэдэд ойлголт мэдлэг мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах хэрэгтэй байна гэсэн тодорхой асуудлуудыг хөндсөн юм.


Засаг дарга Ц.Мөнхбат эдгээр асуудлуудад хариулт өгч , холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тусгай ажлын хэсэг байгуулж , түгээмэл тархацтай уул уурхайн компаниудын үйл ажиллагааг шалгаж зөрчил гаргасан тохиолдолд компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авч, хяналт тавьж холбогдох газруудад хандана гэлээ. Мөн уул уурхайн бусад лиценз зөвшөөрлүүд бүгд мэргэжлийн төв байгууллагаас олгогддог , зөвшөөрөл олгосон гэдэг мэдэгдэл л аймгийн Засаг даргад ирдгийг учирлан ярилаа. Мөн газрын багц хууль болон бусад төрийн албаны хууль тогтоомжуудтай холбоотой сургалтыг зохион байгуулъя гэв. Мөн сумын цэцэрлэгийн үйл ажиллагаа сайн байгааг хэлээд ,цэцэрлэгт тоног төхөөрөмж өгье гэсэн юм.


   


Баянжаргалан сумын иргэд Засаг дарга Ц.Мөнхбатын баг нүдэнд харагдаж ,гарт баригдах олон ажлууд хийж байгааг онцолж талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Их уншсан

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

"АДУУНЫ ӨВ СОЁЛ" БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023 БОЛЛОО.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023