Баянжаргалан сум

Дундговь аймаг

Мэдээ

Хурдан морь уяачид “Аймгийн Алдарт уяач” цол хүртлээ.

   Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.5. Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно. 10.8.Уяачид улс, аймаг, сумын цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно гэж заасны дагуу өнөөдөр 02 сарын 16 өдөр уяачдын шагналыг олголоо.

Дундговь аймгийн “Нарны хүлэг” Уяачдын холбооны Тэргүүлэгчдийн VII хуралдааны шийдвэр, хүсэлтийг үндэслэн, болзол хангасан уяачдад “Аймгийн Алдарт уяач” цол олголоо.

Уяачдын шагналыг Дундговь аймгийн ИТХ-ын С.Од-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн “Нарны хүлэг” Уяачдын холбооны дарга Л.Алтанхуяг нар гардууллаа. 2023 оны Аймгийн “Алдарт уяач” цол хүртсэн Энгэр-Ус 2 дугаар багийн уяач Бум-Очир овогтой Ишгэн, Шилийн гол 1 дүгээр багийн уяач Аюур овогтой Батсуурь нартаа халуун баяр хүргэе


Их уншсан

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

3000 МОРИН ХУУРЧ, УРТЫН ДУУЧДЫН ФЕСТИВАЛЬ

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЗОРИУЛСАН ХУРДАН ДААГАНЫ УРАЛДААН БОЛЛОО

"АДУУНЫ ӨВ СОЁЛ" БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023 БОЛЛОО.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МАЛЧДЫН ЗӨВӨЛГӨӨН-2023 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП-2023