Дундговь аймаг
Сумын ИТХ, сургуулийн СНА, НУЗАН нар хамтран 6-9-р ангийн сурагчид оролцсон "ХАРИУЦЛАГАТАЙ СУРАГЧ" чуулганыг зохион явууллаа. Чуулганд нийт анги бүрийг төлөөлөн 49 сурагч оролцож өөрийн үзэж бодол, тулгамдаж буй асуудлуудлаа дэвшүүлж, эцэг эх, асран хамгаалагч, сургууль, үе тэнгийн найз нартаа дуу хоолойгоо хүргэлээ. Чуулганаар: " Сурагчийн эрх, үүргийн тухай" ,"Үе тэнгийн дээрэлхэлт" түүнийг зогсоох уриалга гаргаж хэрэгжүүлэх талаар СНА: Б.Цэрэндолгор. "Өөрийгөө өөрчилж, хөгжүүлэх" сургалт ТНС-ын багш Б.Туяацэцэг. "Хариуцлагатай сурагч" байхад тулгамдаж байгаа асуудлуудаа дэвшүүлж, түүнээс гарах арга замыг хэлэлцлээ.