Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Сайнцагаан сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн 66 хүний бие бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Үзлэгийн
хүрээнд сумын Ковид-19 цар тахал, шороон шуурга, малын гоц халдварт өвчлөл, үер усны гамшгийн үед ажилласан тайланг сонсож, мэргэжлийн анги, бүлгүүдийн техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, бүрэлдэхүүний бичиг баримт, бэлэн байдлын үүргэвчний иж бүрдлийг нэг бүрчлэн шалгаж, сумын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн газар хөдлөлтийн цагийн байдалд ажиллаа.