Дундговь аймаг
Сайнцагаан сумын багш нарын Баярын хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба, Сайнцагаан сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцог нар оролцож, үе үеийн багш нарт баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлын үеэр Боловсролын салбартаа үр бүтээлтэй ажилласан 65 багш, ажилчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Төрийн дээд одон медалиар 2 багш, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 10 багш, Боловсрол Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”- ээр 16 Багш, Ажилчид, Аймгийн Засаг Даргын “Жуух бичиг”-ээр 6, Сайнцагаан сумын Хүндэт тэмдгээр 3, сумын Засаг даргын "Жуух БИЧИГ" -ээр 21 , БШУГ-ын “Технологич багш ” шагналаар 3, БШУГ-ын "ӨРГӨМЖЛӨЛ"-өөр 2, Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал “Багшийн Гавьяа ” одонгоор 3 багш нарыг тус тус шагнагдлаа.