Луус сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЛУУС СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР II ДУГААР ТҮВШИНД ҮНЭЛЭГДЛЭЭ


Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс 2 дахь жилдээ зохион байгуулсан багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр Дундговь аймгийн 8 сургууль, 8 цэцэрлэг I-IV түвшинд үнэлэгджээ.

Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн хувьд багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 12 багш оролцсоноос I дүгээр түвшинд - 1, II дугаар түвшинд - 5, III дугаар түвшинд - 2, IV дүгээр түвшинд - 3, V дугаар түвшинд 1 багш тус тус үнэлэгдэж, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр өмнө жилийн амжилтаа бататгаж, улс болон аймгийн дунджаас 4 хувиар илүү, эрэмбийн хувь 91,48, индексийн түвшин II дугаарт үнэлэгдлээ.

Хамт олон, хамтран зүтгэгчид, удирдлагууд болон үргэлжид дэмжин ажилладаг эцэг эх, асран хамгаалагчид, эрдэмлэг бяцхан шавь нар та бүхэндээ баярлалаа. бүгдэд халуун баярыг хүргэе!