Дундговь аймаг
Дундговь аймаг
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах төсөл” – ийн 3 шатны шалгаруулалтанд тэнцэн, 21 аймаг, нийслэлийн төлөөлөл 60 сургуулийн хамтаар сонгогдон, 2023 оны 8 сарын 22 – нд хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Тус үйл ажиллагаанаас хойш нийт 4 удаагийн сургалтанд хамрагдан, 4 удаагийн гэрийн даалгавар илгээсэн ба 2 дугаар гэрийн даалгавар болох “Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлох нь”, 4 дүгээр гэрийн даалгавар болох “Багийн үйл ажиллагааны үнэлгээ, явцыг хянах тогтолцоо” сэдвийн гүйцэтгэлээр ТОП – 2 сургуулийн нэгээр шалгарч, төслийн А бүлгийн 20 сургуульд туршлагаа хуваалцлаа. Одоогоор 4 удаагийн хичээлийн явцад сургуулийн эрхэм зорилго, алсын хараа тодорхойлох, сургуулийн менежментийн гарааны оношлох үнэлгээ хийх, багш нарыг багт нэгтгэн үнэлгээний болон урамшууллын тогтолцоог бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг удирдлагын баг болон бага ангийн 1, 2 дугаар баг, дунд ангийн 1, 2 дугаар багаараа хамтран гүйцэтгээд байна.