Луус сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЛУУС СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

      2010 оноос тус сургуулийн захирлаар Боловсрол судлалын магистр, БТА, Тэргүүлэх зэргийн багш Н.Долгоржав, сургалтын менежерээр Тэргүүлэх зэрэгтэй, Ш.Отгонжаргал, сургуулийн нийгмийн ажилтнаар 2012 оны “Аймгийн оюунлаг залуу” шагналт, 2015 оны аймгийн шилдэг нийгмийн ажилтан Г.Цолмон нар ажиллаж байна. Сургууль нь 140 суралцагч, 16 багш, удирдах ажилтан 1, ажилтан 7, нийтлэг үйлчилгээний 13 нийт 37 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

      2020 – 2021 оны хичээлийн жилд 80 хүүхдийн шинэ дотуур байрыг ашиглалтад оруулж 2022-2023 оны хичээлийн жилд 35 суралцагч хүлээн авсан. Мөн сургуульд “Өсвөрийн сэргийлэгч”, “Эрүүл мэнд”, “СОУЗ” зэрэг 3 бүлгэм үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд Боловсролын Тэргүүний ажилтан 7, Тэргүүлэх зэрэгтэй 8, Заах аргач багш 1, ахлах зэрэгтэй ажилтан 1, Боловсрол судлалын магистр 2, Аймгийн шилдэг багш 2 ажиллаж байна. Нийт багш нарын 86 хувь нь мэргэжлийн зэрэгтэй ба багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор багш нарын нөөц бололцоог ашиглан тэдний хүсэл сонирхлыг үндэслэн 15 нэр төрлийн секц дугуйланд нийт сурагчдын 85,7 хувь нь хамрагдаж байна. Дугуйлан секцийн амжилтаараа 2010-2011 оны хичээлийн жилд улсын хэмжээний “Шилдэг 5 сургууль” - ийн нэгээр шалгарч 5 сая төгрөгөөр шагнагдаж, дугуйлан секцийн хэрэглэгдэхүүнээ баяжуулсан. 2011 оноос хойш аймаг, улс бүсийн чанартай , урлаг, спортын тэмцээн уралдаануудаас 130 алт, 123 мөнгө, 140 хүрэл, нийт 393 медалийг хүртсэн байна.  Мөн 2010 – 2022 оны хичээлийн жилүүдэд улсын төсөв болон төсөл хөтөлбөр, хандив тусламжаар нийтдээ 577,413,718.28  төгрөгний гадаад дотоод орчны өөрчлөлт тохижилтуудыг хийснээр багш ажиллагсад суралцагсдын сурч боловсрох, ажиллах таатай орчин бүрдэж чадсан.   

        Үүний үр дүнд: 2010 – 2011 оны хичээлийн жилд

“Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстэн – Шүр эрдэнэ”  - ийн өргөмжлөл

Секц дугуйлангийн үйл ажиллагаагаар улсын “ТОП – 5” сургуулийн нэгээр шалгарч 5.0 сая төгрөгийн санхүүжилт 2011 – 2012 оны хичээлийн жилд

Луус сумын оны “Тэргүүний хамт олон” 2013 – 2014 оны хичээлийн жилд

Луус сумын оны “Тэргүүний хамт олон” 2014 – 2015 оны хичээлийн жилд

Улсын хэмжээний “Боловсролын салбарын шинэчлэлийг манлайлагч” сургууль 2015 – 2016 оны хичээлийн жилд

Луус сумын оны “Тэргүүний хамт олон” 2016 – 2017 оны хичээлийн жилд

Луус сумын оны “Тэргүүний хамт олон”

Хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтээрээ суурь боловсролын сургуулиудаа тэргүүлэн “ Зорилтын хэрэгжилтийг манлайлагч сургууль” 2017 – 2018 оны хичээлийн жилд Ø  Хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтээрээ суурь боловсролын сургуулиудаас дэд байранд орж “Зорилтын хэрэгжилтийг манлайлагч сургууль” 2018 – 2019 оны хичээлийн жилд

 Эрүүл мэндийг дэмжигч сургууль өргөмжлөл 2019 – 2020 оны хичээлийн жилд

“Миний дотуур байр – Миний хөгжих орчин” төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2022-2023 оны хичээлийн жилд Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр Улсын хэмжээнд 2-р түвшинд үнэлэгдсэн.

Сумын “Тэргүүний хамт олон” батламж