Дундговь аймаг
Дэлхийн багш нарын 29 жил, Монголын багш нарын 57 жилийн ойг Луус сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээгээр Боловсрол Шинжлэх ухааны яамны жуух бичгээр Ерөнхий боловсролын сургууль М.Пүрэвсүрэн, Аймгийн Засаг даргын Хүндэт тэмдэгээр Хүүхдийн цэцэрлэг Ч.Баярмаа, Ерөнхий боловсролын сургууль, Г.Бадамсүрэн,
Аймгийн Засаг даргын жуух бичгээр Ерөнхий боловсролын сургууль С.Эрдэнэжаргал, Хүүхдийн цэцэрлэг Ж.Улаанхүүхэн
Сумын Засаг даргын жуух бичгээр Ерөнхий боловсролын сургууль С.Бямбадэлгэр, О.Сүглэгмаа, Хүүхдийн цэцэрлэг С.Энхтуяа, Б.Өсөхжаргал
Сумын Засаг даргын нэрэмжит шагналаар Хүүхдийн цэцэрлэг Н.Заяадэлгэр, Ерөнхий боловсролын сургууль Э.Мөнхнасан нар тус тус шагнагдлаа.
Боловсролын салбарт бие сэтгэл, оюун бодол, хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж буй Монголынхоо мянга мянган эрдэмтэн багш нартаа Монголын багш нарын баярын 57, Дэлхийн багш нарын 29 жилийн мэндийг эрхэм багш нартаа дэвшүүлж, аз жаргал, амьдралын баяр баясал, амжилт бүхний дээдийг хүсье! Сайн багшийн гар дээрээс эх орны маргаашийн нар манддаг…