Дундговь аймаг
Багш нарын баярыг угтан зохион байгуулсан ХИШИГ ӨДӨР үйл ажиллагаанд цэцэрлэгийн 7 бүлгийн 30 эцэг эх, гэр бүлийн гишүүд урилгаар оролцлоо.
Эцэг эхчүүд маань багшийн гаргаж өгсөн өдрийн үйл ажиллагааны нарийвчилсан хуваарийн дагуу сургалт үйл ажиллагааг зохион байгуулж өдрийн дэглэмийг баримтлан ажилласан.
Эцэг эхчүүд маань сэтгэгдлээ цаасаар болон цахим байдлаар илэрхийлсний ихэнх нь цэцэрлэгийн багшийн ажлыг маш хэцүү, хариуцлагатай ажил гэж үзсэн байлаа.
Та нартаа маш их баярлалаа, хүний олон хүүхдийн ая эвийг олж чадварлагаар хөгжүүлж байдаг багш нартаа талархаарай....