Дундговь аймаг
Дундговь аймаг
Аймгийн Эрүүл мэндийн салбарын 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсан орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролын хандлага, дадлын суурь үнэлгээг хийх ажлын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран 2023 оны 10 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролын суурь түвшинг үнэлэх судалгааны арга зүй” сэдэвт сургалтад Эрүүл мэндийн төвийн дарга болон НЭМА нар хамрагдлаа.