Дундговь аймаг
Хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор Дундговь аймгийн Цагдаагийн газар, Дундговь аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газартай хамтран, Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургууль, Политехникийн коллежийн дотуур байранд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дотуур байрны сурагчдад өөрийгөө болон найзуудаа болзошгүй эрсдэлээс хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.
2023-2024 оны хичээлийн жилд Сумын Ерөнхий боловсролын ЭДЦСургууль 2 , ГИЦСургууль, Мандал сургуулийн дотуур байранд нийт 236 хүүхэд амьдарч байна.