Дундговь аймаг
Өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, "Төлбөрт тоглоом"-ын газрын үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр зөвлөх, илэрсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Төлбөрт тоглоом"-ын 4 газар Ерөнхий боловсролын сургуулийн спорт залны үйл ажиллагаанд хяналтыг зохион байгууллаа. Хяналтаар Сумын Засаг даргын 2022 оны А/217 дугаар "Цагийн хязгаар тогтоох тухай" захирамжийг танилцуулан, хэрэгжүүлж ажиллах чиглэл өглөө.