Дундговь аймаг
Цусны даралт ихсэлтэй холбоотойгоор “ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2023” үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж энэ жил манай аймагт зохион байгуулагдаж байна.
Артерийн даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээний шинэчлэн батлагдсан удирдамж заавар, харвалт шигдээсний эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалын чиглэлээрх сургалтыг орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан чадавхжуулах бөгөөд иргэдэд артерийн даралт ихсэлт болон зөвлөгөө мэдээллийг өгч эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амьдралын зөв мэдлэг хандлагатай болгоход олон нийтийг хамруулсан томоохон нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Аяны хүрээнд Улсын III төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, ЭШСХА эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл, Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Д.Нарантуяа, Зөвлөх эмч Н.Байгалмаа, Зөвлөх, поликлиникийн эрхлэгч, Г.Бадамцэцэг, Бөөр диализ, дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул, Харвалтын тасгийн эрхлэгч Г.Байгалмаа, мэдрэлийн эмч Н.Ренчинмаа, Хөдөлгөөн засалч Э.Сугар-Өлзий, Зүрх судасны эмч Г.Мижидсүрэн, Зүрхний шигдээсний эмч Д.Эрдэмбилэг, Эмч Д. Нэргүй, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ж.Жавзандолгор, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ХБӨ-ний урьдчилан сэргийлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Бямбасүрэн, эрдэм шинжилгээний ажилтан П.Ану, Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны ажилтан Б. Ичинхорлоо, Ч.Анугоо, ХААН банкны орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх, ХААН банкны тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлагч, зураглаач зэрэг нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.