Дундговь аймаг
Дундговь аймаг
Эрүүл мэндийн яам ,Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран НҮБХС-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн өвчний цогц менежмент” эмнэлзүйн 5 хоногийн сургалт 2023.05.25-ны өдрөөс 2023.05.29-ны өдрийг орон нутагт зохион байгууллаа.
Сургалтыг Үндэсний сургагч багш Ш.Оюухүү, орон нутгийн сургагч багш Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Б.Энхбаяр нар удирдан явуулж байна. Уг сургалтанд Дундговь аймгийн 19 эрүүл мэндийн байгууллагын 25 эмч хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүллээ.