Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

Мандал сургууль дээр ургацын баяр боллоо.

   2023 оны есдүгээр сарын 18-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургууль дээр ургацын баяр боллоо. Мандал сургууль нь ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй "Монгол улсын ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийн загвар сургуулийн нэг бөгөөд төсөлтэй хамтран зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 4, 5-р ангийн 256 сурагч, анги удирдсан багш нар, сургуулийн ажилчид, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 300 гаруй хүн хамрагдлаа. Тус аймаг дахь төслийн өөр нэг загвар сургууль болох “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн төлөөлөл зэрэг гадны зочид оролцсон уг арга хэмжээ маш амжилттай болж өндөрлөлөө.

Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн "Газрын шим" үйл ажиллагааны хүрээнд "Ургацын баяр"-ыг зохион байгуулсан нь хүүхдүүдэд анги танхимд сурсан мэдлэг ойлголтоо танхимын бус сургалтаар хэрэглээ болгон ашиглах чадварыг хөгжүүлэх боломжийг олгосон юм. Байгалийн ухаан, математик, зураг технологи, эрүүл мэнд, монгол хэлний хичээлийг интеграцчлах хэлбэрээр явуулснаар сурагчид шинжлэн судлах чадвар, мэдлэгээ дээшлүүлэнгээ суралцах боломжийг олгосон. Үйл ажиллагааны эхний хагаст 10 хүүхэд 1 баг болж сургуулийн талбайд ургасан хүнсний ногоог хураан авч, цэвэрлэж, хэмжиж, няравт хүлээлгэн өгсөн. Дараа нь хүүхдүүд хураасан ногоогоороо эцэг эх, ангийн багш нарынхаа удирдлаган дор хүрэн манжингийн шүүс, алим, манжингийн салат, ногооны рагу, луувангийн хайлмаг гэсэн 4 төрлийн хоол хийж, амталгаа хийсэн.

Түүнчлэн ЖАЙКА-гийн Хилийн чанад дахь хамтын ажиллагааны сайн дурын гишүүн оролцож, төслийн ажилтантай хамтран нэг ангид тус бүр 5 минутын хугацаатайгаар хүнсний ногоотой холбоотой хоол тэжээлийн боловсрол олгох сургалт явууллаа. Хүүхдүүд хоол зүйч багшийн гараар зурсан зургуудыг харангаа сонирхон сонсож байв. Багш, эцэг эх, асран хамгаалагч, сурагчид нэгэн цул болж хамтдаа оролцсон нь хоол шим тэжээлийн боловсрол олгох талаасаа нэн чухал үйл ажиллагаа болжээ.






Их уншсан

ТУРШЛАГА СУДАЛЛАА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

МОДУЛЬ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ТУРШЛАГА СУДАЛЛАА

“МИНИЙ НАЙЗ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦОДГОР ХҮҮ-2024” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-2024 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БИ ӨСӨЖ БАЙНА-2024” ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО