Дундговь аймаг
“Монгол цэргийн өдөр” орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Луус сумын харьяат нэрт бөх Цэргийн арслан агсан Бандиагийн Дэлгэрцогт агсны нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг Цэргийн арслан “Дэлгэрцогт сан”-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Барилдаанд Улсын начин Х.Цогтгэрэл, Сумьяабат аймгийн хурц арслан С.Адьяахүү, аймгийн арслан Ц.Хүрэлбаатар , аймгийн заан Ш.Ганбаяр,Д.Пүрэвдорж, аймгийн начин С.Баттүвшин нарын 32 бөх барилдсанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн заан Д.Пүрэвдорж түрүүлэнБулган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Э.Сумьяабат үзүүрлэлээ.Өсвөрийн 16 бөхийн барилдаанд 8-р ангийн сурагч Б.Тэмүүлэн түрүүлэн, Э.Отгонпүрэв үзүүрлэн Д.Балжинням, Ш.Отгонхүү нар шөвгөрөв.Уран барилдаанч бөхөөр 7-р ангийн сурагч А.Амартүвшин шалгарав.