Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Ил тод байдал

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2023 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газраас “Малчдын зөвлөгөөн”-ийг 2023 оны 05 дугаар сарын 11-12 -ны өдрүүдэд зохион байгуулж сумын 4-н багийн малчдын төлөөлөл 152 малчид оролцлоо Зөвлөгөөний зорилго нь: малчдын санал бодлыг сонсох, мэдлэг олгох, нэг нэгнээс туршлага солилцох, ярилцах, бүгдээрээ хэлэлцэж хамтран хэрэгжүүлэх зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.Зөвлөгөөний үеэр Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр Аймгаас дэвшүүлсэн зорилт арга хэмжээний талаар танилцуулга, Тэжээлийн ургамал тариалах арга технологи аймгийн ХХААГ-ын бэлчээр тэжээл, усан хангамж хариуцсан мэргэжилтэн Д.Бямбадорж, Үнэ цэнэтэй зүйлсээ хайрлан хамгаалъя сэдэвээр М.Санжаасүрэн гал түймэр, гамшиг, аюулт үзэгдлийн талаар аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн Ц.Нацагдорж нар тус тус сургалт мэдээлэл хийж, нутгийн иргэд, малчдын оролцоотой сумын хөгжлийг сайжруулах санал хэлэлцүүлэг. Соёлын төвийн тоглолт, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА П.Жимсээ нарын урлагийн тоглолт, Үдшийн цэнгүүн, малчид иргэдийг эмч нарын үзлэгт хамруулах зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны үеэр Аймгийн хүндэт тэмдэгээр 1-р багийн малчин Т.Таванжин, 2-р багийн малчин Ш.Баярням, 3-р багийн малчин Т.Нараночир , Аймгийн Засаг даргын жуухаар 1-р багийн малчин Б.Эрдэнэбулган, 2-р бгийн малчин Т.Бадам,3-р багийн малчин П.Тэгшжаргал аймгийн 80 жилийн ойн медалаар нийт 17 малчин шагналаа *Үдшийн цэнгүүний үеэр баг тус бүрээс сугалаа явуулж супер сугалаанд" Угтаалтрейд ХХК"-ивээн тэтгэж “DAYUN” мотоциклыг Ажирхай багийн малчин Б.Мягмарсүрэн хожлоо