Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Ил тод байдал

"Их-Угтаал" уулын тахилга

       Аргын тооллын 2023 оны 06 дугаар сарын 09 Билгийн тооллын Зуны тэргүүн улаагчин могой сарын 21-ний билигт сайн өдөр Говь-Угтаал сумын "Их-Угтаал" уулын тахилга наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Уул, ус, төрөлх нутгаа зорин ирсэн та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье. Тахилгын Үндэсний бөхийн барилдаанд: Говьсүмбэр аймгийн харъяат Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж , Говьсүмбэр аймгийн харъяат Аймгийн арслан Б.Үүрцайх үзүүрлэж, Говь-Угтаал сумын харъяат Аймгийн арслан Т.Занданбат, Баянжаргалан сумын харъяат Аймгийн заан Б.Анандпүрэв нар шөвгөрлөө Өсвөрийн бөхийн барилдаанд: Цагаандэлгэр сумын харъяат Г.Жавхлантөгс түрүүлж, Цагаандэлгэр сумын харъяат Д.Өсөхбаяр үзүүрлэж Говь-Угтаал сумын харъяат С.Ананд , Т.Хаш-Эрдэнэ нар шөвгөрсөн байна. Их насны морины уралдаанд Түрүү- Баянцагаан сумын Аймгийн алдарт уяач Д.Шийтэрцэрэнгийн ХүрэнАман хүзүү- Баянцагаан сумын уяач Ц.Бат-Эрдэнийн ЗээрдАйргийн 3- Баянцагаан сумын уяач Э.Сэргэлэнбаатар ЗээрдАйргийн 4- Говь-Угтаал сумын уяач Э.Маналсүрэн ХалиунАйргийн 5- Баянцагаан сумын Алдарт уяач Ц.Бат-Оршихын Шарга халзан Шагайн харвааны /хувийн цуваа/ төрөлд:1 дүгээр байр Ц.Цогт-Очир Цагаандэлгэр сум 2 дугаар байр Д.Батсайхан Говь-Угтаал сум3 дугаар байр Ч.Эрдэнэтогтох Говь-Угтаал сум