Дундговь аймаг
2023 оны 10 дугаар сарын 22-нд Дундговь аймагт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар хамтран “Мал аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд” чуулга уулзалт болж өнгөрлөө.
Уулзалтад Малчин эмэгтэйчүүд, Цаг уур өртөөний техникч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцож ирэв.