Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Танилцуулга

"БОРЖИГИН НАЙР"-ЫН ДЭГ ЁСЫГ ТАНИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"БОРЖИГИН НАЙР"-ЫН ДЭГ ЁСЫГ ТАНИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Дундговь аймгийн Говь-Угтаал сум нь хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошууны хамгийн баруун захын сум бөгөөд Боржигин өв соёлтой ард түмэн юм. Тухайн өв соёлуудын нэг болох "БОРЖИГИН НАЙР"-ын дэг, ёсыг таниулан сурталчилах үйл ажиллагааг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Говь-Угтаал суманд зохион байгууллаа. Тус найрын дэг ёсыг баримтжуулах зорилгоор "Өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч" уриатай "МАЛЧИН" телевизийн хамт олон ирж зураг авалт хийж, мэргэжлийн гэрэл зурагчин Э.Мөнхчулуун Erdenedoo Munkhchuluun фото архив бүрдүүллээ. Мөн МОНЦАМЭ Агентлаг сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэлээ.