Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО, БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ДЭВЖЭЭНЭЭС ОРОН НУТАГТАА ЗАЛЛАА

Монголын Үндэсний бөхийн холбоо Бөхийн өргөөнийхөө дэвжээг шинэчилсэнтэй хологдуулан хуучин дэвжээнээс орон нутагтаа авсан билээ. Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин, аймаг сумын цолтой хийморьлог хүчит бөхчүүдийн хүч сорин барилдаж байсан Монгол бөхийн өргөөний дэвжээг өнөөдөр орон нутагтаа залж сургуулийн спорт зааландаа байршуулж үзлээ. Маргааш зохион байгуулагдах даншгийн дархан аварга С.Чүлтэмийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан бөхийн өргөөнөөс залсан дэвжээн дээр болно.