Говь-Угтаал сум

Дундговь аймаг

Мэдээ

"ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН-2023" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

      Говь-Угтаал сумын "БОРЖИГОН УГТААЛЫН БҮХ ЭРЧҮҮДИЙН ХОЛБОО" НҮТББайгууллагаас санаачлан нутгийн иргэд, хүн зоны сайн сайхны төлөө зохион байгуулдаг "ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН" арга хэмжээг нутгийн зөвлөл, нутгийн лам нар, нутгийн дуучид, уран бүтээлчидтэй хамтран 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

     Тус арга хэмжээнд нутгийн лам Н.Амгаланбаатар, Д.Амартүвшин, Л.Энхсайхан нар болон бусад лам нартай хүрэлцэн ирж ном айлдаж даллага аван шашны зан үйлийг үйлдлээ. Урлагийн үйл ажиллагаанд нутгийн дуучин МУСТАжилтан, уртын дууч Д.Үүрийнтуяа, Цагдаагийн сүлд чуулгын дуучин МУСТАжилтан Ц.Амарболд, Сүлд чуулгын дуучин МУСТАжилтан Д.Содномдаржаа, Дундговь аймгийн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын бүжгийн багш, МУСТАжилтан Б.Мөнхцогзол, гэргий МУСТАжилтан, бүжигчин Э.Зол-Эрдэнэ, Тэргүүний ардын авьяастан бүжигчин А.Хажидцогзол, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Х.Энхтөр, залуу уран бүтээлч Э.Дашжаргал, ардын авьяастан Ж.Бүрэндорж, Б.Ган-Эрдэнэ, Б.Мөнхтөгөлдөр, Т.Баяржавхлан, М.Оюунтүлхүүр багштай сурагчдын "Уран хэлхээ" бүжгийн хамтлаг, оролцлоо. Арга хэмжээний үеэр Говь-Угтаал сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Баттөр, нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нар хүрэлцэн ирж арга хэмжээнд оролцон нутгийн 5 гэр бүлд цагаан сарын тавгийн идээ бэлэглэлээ.

     Мөн Н.Амгаланбаатар ламын гэр бүлээс 3 ахмад настанд цагаан сарын тавгийн идээ, МУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн, гавж Ш.Сонинбаяр агсны охин С.Янжинлхамын гэр бүлээс 2 өрхөд цагаан сарын тавгийн идээ, Н.Батхуягын гэр бүлээс 1 өндөр настанд цагаан сарын тавгийн идээ, Боржигон Угтуулын бүх эрчүүдын холбооны тэргүүлэгч А.Ууганбаяр, О.Очирсүрэн нарын гэр бүлээс 3 өндөр настанд цагаан сарын тавгийн идээ, сумын засаг дарга асан, Боржигон Угтуулын бүх эрчүүдийн холбооны тэргүүлэгч Б.Доржсүмбэрийн гэр бүлээс 2 өрхөд цагаан сарын тавгийн идээг тус тус гардуулж хүндэтгэл үзүүллээ. "Боржигон Угтуулын бүх эрчүүдийн холбооноос нийт үзэгчдийн дунд "Сар шинийн 11 азтан" тодруулж гэр, ахуйн бараа болон дээд шагналд цагаан сарын тавгийн идээ, идээний өнгө ааруулыг гардууллаа. Сугалааны хонжворын бүтээгдэхүүн гэр ахуйн барааны хэрэгслүүдийг Д.Отгонбаярын гэр бүлээс ивээн тэтгэлээ. Сумын удидлагаас шинээр сэргээн бүтээсэн "СУМЫН ХҮНДЭТ ДЭВТЭР"-т ахмад настнууд болон тэнгэр шинжих зан үйлийн өвлөн уламжлагч нарын нэрсийг мөнхлөж батламжийг гардууллаа.