Дундговь аймаг
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг үндэсний хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 01 хүртэл эхлүүлж байна.Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, цахим орчинд ялгаварлан гадуурхалтыг багасгах агуулгаар зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.
Дундговь аймгийн Луус сумын ИТХ
Засаг даргын Тамгын газар
Хүүхдийн цэцэрлэг
Соёлын Төв
Эрүүл мэндийн төв
Харилцан хүндэтгэл
НАДААС
ТАНААС
БИДНЭЭС
ЭХЛЭЛТЭЙ