Дундговь аймаг
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
“Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эрүүл Монгол хүний суурь үндэс болсон хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Тогооч нарын холбооны “Галт билэг” ТББ хамтран Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын зохион байгуулсан зөвлөгөөнд оролцлоо.
Зөвлөгөөнд Монголын тогооч нарын холбоо, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Политехникийн коллеж хамтран оролцож, 13 сумын 84 тогоочийг хамруулав. Тус зөвлөгөөнөөр салбарын ажилчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, уриалга гаргасан байна.
Говь-Угтаал сумаас Эрүүл Мэндийн Төвийн тогооч-1, Ерөнхий боловсролын дунд сургуулийн тогооч-2, аж ахуйн нэгжээс 1 тогооч тус тус хамрагдлаа.