“УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Удирдлагын манлайлал-2023” зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд сумдын болон хэлтэс, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн 200 хүнийг хамруулж байгаа бөгөөд тус сумаас 9 удирдах албан тушаалтнууд хамрагдан Дундговь аймгийн хөгжлийг тодорхойлоход манлайлал, уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн мэдээллээр хангах зорилгын дор зөвлөгөөнд хамрагдаж байна.