Дундговь аймаг
Дундговь аймаг
Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрөөр Дундговь аймгийн “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд зохион байгуулсан баярын үйл ажиллагаанд тус цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш нар оролцлоо.
Баярын үйл ажиллагаанд боловсролын салбартаа үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагнаж урамшуулахад БШУЯ-ны “ЖУУХ БИЧИГ”- ээр туслах багш Л. Туул, Аймгийн засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр багш А. Хонгорзул, БШУГ-ын өргөмжлөлөөр туслах багш Э. Чулуунчимэг нар шагнагдлаа.