Дундговь аймаг
1. Өлзийт сумын 2023 онд дэвшүүлсэн “Боловсролын чанар хүртээмжийг сайжруулан, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх” жил болгон зарласан зорилтыг хэрэгжүүлж малын үйлдвэр угсаа, ашиг шимийг сайжруулахад анхаарах, мал аж ахуйн эдийн засгийн ач холбогдлыг малчдад сурталчлах, дэмжих “Хүнсний хувьсгал”, хүнсний хангамж аюулгүй байдлын хөдөлгөөнд малчдыг нэгдүүлэх зорилгоор малчдын зөвлөгөөн зохион байгуулж 300 гаруй малчин оролцлоо.2. Сумын Засаг дарга Б.Гасрандорж “Өлзийт сумын 100 жил”-ийн ойн хүрээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөний төсөл танилцуулж малчдын санал бодлыг сонслоо.