Дундговь аймаг
8. “Өлзийт үзэсгэлэн худалдаа-2023”-нд 24 үйлдвэрлэгч сүү, цагаан идээ, гар урлал, модон эдлэл, гэрийн оосор бүч, эмийн ургамлын төрлөөр оролцож, бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна. Шалгаруулалтад: Сумын брэнд бүтээгдэхүүнээр 1 дүгээр багийн малчин Б.Бямбацэцэгийн үйлдвэрлэсэн сүү, цагаан идээ, Шилдэг бүтээгдэхүүнээр 5 дугаар багийн иргэн Т.Оюунжаргалын үйлдвэрлэсэн талх, нарийн боов, Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүнээр 2 дугаар багийн малчин Б.Отгоны үйлдвэрлэсэн гэрийн оосор бүч тус тус шалгарлаа. Зөвлөгөөний үеэр С.Батболд гишүүн сумын иргэдийн гар урлал болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаатай танилцаж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд сав баглаа боодол, амт чанар сайтай, орон нутгийн болон улсын хэмжээнд зарж борлуулах боломжтой байгааг онцлоод энэ чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.