Дундговь аймаг
Дундговь аймаг
"Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил"-ийн хүрээнд “Багш нарыг багаар нь урамшуулах” удирдамжийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш нарыг нийт 300 сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр мэргэжлийн багш нарын ур чадварыг бодитоор үнэлэх, хамтын ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болжээ.
Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад Дундговь аймгийн нийт шалгуулагчид өмнөх жилийн дундаж оноогоо математик 9,1 оноо, монгол хэл 3,3 оноо, нийгмийн ухаан 8,2 оноо, хими 14 оноо, биологи 4,3 оноогоор тус тус ахиулж, физикийн хичээлээр өмнөх жилийн амжилтаа хадгалж, 6 судлагдахуун дундаж оноогоороо улсад 1-10 дугаарт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлсэн юм.Ийнхүү амжилт гаргаж, болзол хангасан багш нарын багийн шагналыг баярын хурлын үеэр гардуулсан бөгөөд 41 багш, 109 сая төгрөгийн урамшуулал авлаа.