Дундговь аймаг
“ДУНДГОВЬ БАГА ОЛИМП – 2023”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газраас “Бага олимп – 2023”-ыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 14 сумын 654 тамирчин оролцож, есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Багийн нийлбэр дүнгээр Сайнцагаан сумын баг тамирчид тэргүүн байрыг эзэлсэн бол дэд байрт Луус сум, гуравдугаар байрт Говь-Угтаал сумын баг тамирчид шалгарч, цом, мөнгөн шагналын эзэд болжээ.