Дундговь аймаг
2023 оны 11 сарын 08-ны өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, Сайнцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГазар хамтран "Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо" өдөрлөгийг зохион байгуулж, Арвижих, Боржигон багийн 65 иргэн оролцлоо.
Өдөрлөгт ИТХ-ын дарга Т.Батжаргал, Цагдаагийн хошууч Д.Цэвэлмаа, ахмад Б.Доржготов, Э.Бадмаанямбуу, хэсгийн байцаагч О.Шинэбаяр, Насан туршийн боловсролын багш Ц.Наранбаатар нар сургалт мэдээлэл хийж, танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа.