Дундговь аймаг
2022-2023 оны хичээлийн жилд Д. Цэцэг-Өлзий багштай Бэлтгэл А бүлгийг төгссөн хүүхдүүдийн хувийн хавтсыг Эрдмийн далай , Мандал, Хүмүүнлэг сургуулийн бага ангийн багш нар болон 1-р ангийн суралцагч нартаа хүлээлгэн өглөө. Хүүхдийн хувийн хавтсыг хүлээлгэн өгөх нь цэцэрлэг, сургуулийн залгамж холбоо нэмэгдэж бага ангийн багш нар хүүхдийнхээ сургуульд бэлтгэгдсэн байдал , хөгжлийн ахиц,сурах арга барил , зан төлөвийн талаар мэдэх үр дүнтэй ажил юм. Хүүхдүүд цэцэрлэгийнхээ багшийг орж очингуут л тэвэрч аваад баярлаж угтаж байгаа нь өхөөрдөм байлаа.