Дундговь аймаг
Дундговь аймаг
Дэлхийн тогооч нарын өдрийг угтан "Сургууль, цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын улсын уралдаан"-ыг Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Хоолзүй шим судлалын Монголын нийгэмлэг хамтран 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Онолын мэдлэг шалгах тест болон ур чадварын даалгавар гэсэн 2 үе шаттай зохион байгуулагдсан тус тэмцээнд 9 аймаг, 6 дүүргийн нийт 32 тогооч оролцсоноос : Цэцэрлэгийн хүүхдийн хоолны төрөлд тус цэцэрлэгийн тогооч Шарайн Өлзиймаа “ Дэд “ байр эзэллээ.