Луус сум

Дундговь аймаг

Мэдээ

ДУНДГОВЬ БАГА ОЛИМП – 2023” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

        Дундговь аймаг Мандалговь хотноо “Бага олимп – 2023” зохион байгуулагдаж 14 сумын 654 тамирчин оролцож, есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр Луус сум ДЭД байранд шалгаран амжилттай оролцлоо.

ДААМ: 3-р байр – С.Мөнхбат

БАДМИНТОН: 3-р байр – Б.Цэнгүүн

БУУДЛАГА 3-р байр – Э.Энхжаргал

ДАРТС 1-р байр – Г.Сугирсүрэн

САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН төрөлд эмэгтэй баг тамирчид 3-р байранд шалгаран оролцлоо. Тэмцээнд оролцсон Ж.Тогоохүү ахлагчтай эрэгтэй сагсан бөмбөг, Б.Батерөөлт ахлахгчтай эрэгтэй волейболын баг Шигшээ 8- аар шалгаран буудлага, эмэгтэй даам, эмэгтэй, эрэгтэй шатар, бадминтон, шагай харваа бүх төрөлд амжилттай оролцсон нийт тамирчид та бүхэндээ халуун талархал илэрхийлж спортын өндөр амжилт хүсье.

        Мөн энэхүү тэмцээний эрэгтэй волейболын баг тамирчдын хувцасны зардал /500.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн сумын Засаг дарга Б.Өлзийхишиг эмэгтэй волейболын хувцасны зардал /500.000 төгрөг/ ивээн тэтгэж оролцсон Аймгийн алдарт уяач Э.Улаанхүү, эмэгтэй сагсан бөмбөгийн хувцас /350.000 төгрөг/ ивээн тэтгэсэн Дундговь дахь Төрийн банкны захирал Э.Хөхөөхүү удирдан зохион байгуулан оролцсон сумын Засаг даргын орлогч Э.Энхжаргал, Х.Дашням нартаа баярлалаа.


Их уншсан

ДУНДЫН ОВОО МАЛЫН ЗҮЙ БУС ХОРОГДЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЖИЛ-2024

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЛУУС СУМЫН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ХОГИЙН ЦЭГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, СЭГ ЗЭМИЙН УСТГАЛЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

МАЛЧДАД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

"УРЛАГИЙН БАГА НААДАМ 2024'' АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ ДУУСЛАА

“ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” ХОЁРДУГААР УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРСОН БАЙНА