Дундговь аймаг
“Малчдын нэг өдөр” өдөрлөг сургалт зөвлөгөөн 2023 оны 11 дүгээр сарын 07,08-ний өдрүүдэд зохион байгуулагдаж Дундговь аймгийн болон Луус сумын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж ярилцлаа.
Тус үйл ажиллагаанд УИХ- ын гишүүн Б.Саранчимэг, Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэг үржлийн албаны дарга Ж.Батбилэг, ХААИС, мал аж ахуй био технологийн сургуулийн танхимын эрхлэгч, доктор А.Эрдэнэчимэг, зүрх судлалын тэргүүлэх зэргийн эмч клиникийн профессор Анхтуяа, АУ-ны магистер мэдрэл судлалын тэргүүлэх зэргийн эмч А.Гомбосүрэн , анагаах ухааны магистр, Дүрс оношилгооны ахлах зэргийн эмч Энхжаргал, анагаах ухааны магистр Эх барих судлалын зөвлөх зэргийн эмч клиникийн профессор, анагаах ухааны магистр Монгол улсын хүний гавьяат эмч Я.Дашпагам нар оролцож сургалт мэдээлэл эрүүл мэндийн үзлэг, баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаа, спортын арга хэмжээ зэрэг үйл явцуудаар амжилттай өндөрлөлөө.
“Малчдын нэг өдөр” өдөрлөг арга хэмжээний хүрээнд үзэсгэлэн худалдаа, малчдын дунд спортын волейбол, дартс зэрэг 2 төрлөөр спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдаж шилдэг оролцогч баг, шилдэг оролцогч малчин шүлдгүүдээ тодрууллаа.
Зөвлөгөөнд оролцогчдын ирц, идэвхийг харгалзан багийн дүнгээр Наран баг тэргүүн байрт шалгарч явуулын асар майхны эрх Шилдэг оролцогчоор Суварга багийн малчин Ц.Отгонжаргал тэргүүлж гадаадад туршлага судлах аяллын эрх, Буянт багийн малчин Д.Сувдэрдэнэ 2-р байранд шалгарч сувилалд амрах эрх, Наран багийн малчин Б.Шинэчулуун 100.000 төгрөгийн хүнсний хэрэглээний багцийн эрхийг ханган малчин түмнээ манлайлан оролцсон байна. Шилдэг оролцогч багийг багийн нийт ирц, мэдлэг бататгах тест, хувцаслалт, хэлэлцүүлгийн үеэр гаргасан шийдэл, оновчтой асуулт, хариулт, спортын арга хэмжээний үр дүнгээр шалгаруулсан бол шилдэг оролцогчийг идэвхи оролцоо, ирц, зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулсан болно.
Багуудын нийт онооны дүн
1 байр 23 оноогоор Наран баг
2 байр 22 оноогоор Суварга баг
3 байр 21 оноогоор Буянт баг
Үзэсгэлэн худалдаанд оролцсон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарт сумын Засаг дарга Б.Өлзийхишиг талархал илэрхийлэн цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсч, үзэсгэлэн худалдааг илүү өргөн хүрээтэй зохион байгуулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцолсон юм. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын сумын онцлох шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээ шалгуурлалаа.
Шилдэг цагаан идээ: Наран багийн малчин М.Лхагвасүрэн, Х.Нямсүрэн нарын гэр бүл
Шилдэг газар тариалан эрхлэгч: Суварга багийн малчин өрх До.Эрдэнэбаатар П.Нарангэрэл нарын гэр бүл
Шилдэг гар урлал: Буянт багийн сумын аварга малчин өрх Б.Жамьянгарав, Ц.Саранчимэг нарын гэр бүл
Шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч: Буянт багийн аймгийн аварга малчин өрх Н.Бямбажав, С.Дэлгэржаргал нарын гэр бүл
Волейбол төрөлд: Э.Шүрэндаваа ахлагчтай Наран багийн тамирчид Тэргүүн байр, М.Намхай ахлагчтай Суварга багийн тамирчид Дэд байр, Э. Улаанхүү ахлагчтай Наран багийн тамирчид гутгаар байр
ДАРТС төрөлд: 1 байранд Э.Чойжамц, О.Хонгорзул, Ж.Баатар, П.Отгончимэг / Буянт баг/, 2 байранд Д.Эрдэнэцогт, Б.Сарантуяа, Б.Ханддорж, Б.Мөнхжаргал /Наран баг/, 3 байранд Б.Энхбаатар, Б.Отгон, Б.Баттулга, Н.Эрдэнэцэцэг /Суварга баг/ нар тус тус шалгарсан байна.
Хамтран зохион байгуулсан, ИТХ, төсөвт байгууллагууд болон хүрэлцсэн ирсэн малчид та бүхэндээ талархал илэрхийлье.