Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймгийн Зүүн бүсийн багш нарын “Хамтын ажиллагаа-Хариуцлага, үр дүн” уулзалт зөвлөгөөн

   2023 оны 10 дугаар сарын 5-7 ны өдрүүдэд Дундговь аймгийн зүүн бүсийн 8 сургуулийн “Хамтын ажиллагаа-Хариуцлага, үр дүн” уулзалт зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. ·      

Зөвлөгөөний зорилго: Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь баярын өдрийг хамтын үйл ажиллагаанд тулгуурлан туршлага солилцон, боловсролын чанар хүртээмж, орчин нөхцөлийг сайхжируулан үр дүнд хүрч ажиллахад оршино. 

Зөвлөгөөнд Дэрэн, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил, Өлзийт сумдын 218000 ЕБС-ийн багш, ажилчид оролцлоо.

  


  

Уулзалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцож Өлзийтийн сургуульд “Ногоон бэрс” шатрын клубээ байгуулж, сумын төвийн өрх бүр болон ирсэн зочдыг шатаржууллаа.

 

Зөвлөгөөнд оролцогчдод “Intinity Skils Acdemy”-ийн үүсгэн байгуулагч, сургагч багш Э.Өрнөхбилэг  “Манлайллын суурь ур чадвар” сургалтыг зохион явууллаа.

 

Зөвлөгөөнд оролцогчдын  “Баярын хурал”-д Өлзийт сумын ЕБС-ийн захирал М.Болормаа туршлага болохуйц, үр дүнд хүрсэн ажлууд сэдвээр мэдээлэл өглөө. Мөн сургуулийн захирлууд амжилт гаргасан багш ажилчдадаа шагнал гардуулах үйл ажиллагаа болов. Онцлох шагналаар Өлзийт сумын ЗД Б.Гасрандоржийн Төрийн албан хаагчдын дэмжлэгийг гурван багшид 9000000 төгрөг, нэг ажилтанд 2000000 төгрөгний мөнгөн тэтгэлэгийг олголоо

   

Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зүүн бүсийн сумдын багш нарын урлагийн нэгдсэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа

     


Мөн волейбол, дардас, сагсны шидэлтийн тэмцээнийг зохион байгууллаа.