Дундговь аймаг
Дундговь аймаг
Германы хөрөнгө оруулалтын зээлийн банкны санхүүжилттэй /KFW/ биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг сургууль дээрээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд:
- Төсөлд хамрагдсан 75 сургууль, 18 хамгаалалтын захиргаа болон 13 аймгийн БАОЖГ, БШУГ-ын мэргэжилтэн, сургуулийн төлөөлөлд ТХГН-ийн талаарх орон нутгийн онцлогтой сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой танхимын сургалт 2023 оны 10-р сарын 30-31-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Багш хөгжлийн ордонд зохион байгуулагдсан сургалтанд биологийн багш О. Шүрэнцэцэг, бага ангийн байгалийн ухааны багш С. Отгонмаа, сургуулийн захирал М. Болормаа, НТБ багш Б. Отгонжаргал нар амжилттай оролцоод ирлээ.
- Эко танхимын болон байгалийн ухааны хичээлийн гарын авлага болон хэрэглэгдэхүүнийг хүлээн авлаа
- Газарзүйн багш Б. Өлзиймаа төслийн хүрээнд "Хөрсний температурыг тодорхойлох" туршилтат хичээлийг оров.