Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Урлагийн бага наадам”

Дундговь аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн жил бүр уламжлалт Монгол улсын Тэргүүний уран сайханч дуу хөгжмийн багш  Н.Адьяабазарын нэрэмжит “Урлагийн бага наадам” амжилттай зохион байгуулагдаж

Бага ангийн төрөлд О.Баясгамаа багштай 4а анги бага ангийн аварга ангиар,

Дунд ангийн төрөлд С.Отгонмөнх багштай 6а анги дунд ангийн аварга ангиар шалгарлаа.

Жил бүр урлагийн бага наадмыг ивээн тэтгэж зохион байгуулж аавынхаа дурсгалыг хүндэтгэж явдаг Н.Адьяабазар багшийн үр хүүхдүүд ирж шүүн явууллаа. Хүүхдийнхээ авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэхэд үргэлж дэмжиж хамтарч ажилладаг эцэг эх, асран хамгаалагч, анги удирдсан багш нар маань хамтын ажиллагаа сайтай, чанартай бэлтгэн оролцууллаа.