Баянжаргалан сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЗАСАГ ЗАХИРГАА

Баянжаргалан сум нь Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төвөөс 150 км, Говьсүмбэр аймгаас  80 км зайтай. Өөрийн аймгийн Өндөршил, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдтай, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь , Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг. 

Далайн түвшнээс дээш 1100-1465 метр өргөгдсөн. Хайргархаг шавранцар цайвар хүрэн, хужир шаварлаг элсэнцэр буюу хөнгөн шавранцар бор хөрс голлосон уул толгодлог гадаргатай. Аль ч улиралд таван хошуу мал идээшин дасах тал хээр хосолсон нутаг. Нутгийн хөрсөнд агь, гашуу, ерхөг, хазаар, дэрс, таана, хөмүүл, хялгана голлон ургана. Чихэр өвс, царван, таван салаа, бажууна зэрэг эмийн ургамал, буйлс, хайлс, яргай, бургас, харгана зэрэг модлог ургамал ургана.

Нүүрс, шатдаг занар, жонш, ураны орд газруудын илэрцтэй. Арагийн чулуу зэрэг сүрлэг өндөр хадан цохио, баруун зүүн Гашуун булаг, Тахилт зэрэг говийн баянбүрд болсон булаг шандуудтай, эрт галавын үлэг гүрвэлийн өлгий нутаг байсан Хүрэн дух гэх мэт олон сайхан газрууд байдаг.