Дундговь аймаг
Дундговь аймгийн 15 сум, 68 багийн дундах шилжин явах цомын тэмцээн Луус сумаас эхэллээ. Наран, Буянт, Суварга багуудын тамирчид өрсөлдөж өнгөрсөн наадмаар Монгол даяарыг цэнгүүлсэн уяач Э.Улаанхүү маань шаггүй волейболчин гэдгээ харуулж Наран багаараа түрүүлж шигшээ тэмцээнд шалгарлаа. Тэмцээний үеэр аймгийн волейболын холбоог төлөөлж сум орон нутагтаа хайртай спортоо түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн сайн тамирчдыг төрүүлэн гаргах ажилд хамтран ажиллахаар уяач Э.Улаанхүү, сургуулийн биеийн тамирийн багш Б.Батсайхан нарт батламж, MIKASA брэндийн тоглолтын бөмбөг гардууллаа.
ТЭМЦЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН НИЙТ ВОЛЕЙБОЛ СОНИРХОГЧ
ИРГЭД, МАЛЧИД, ДЭМЖИГЧ НАРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.