Өлзийт сум

Дундговь аймаг

Байгууллагууд

Дундговь аймгийн Өлзийт суманд “ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа

Монгол улсын “Үндэсний бичгийн хөтөлбөр 3”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд,

1. Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх; 

2. Монгол бичигт сургах ажлыг шинэ шатанд гаргаж, үр дүнд хүргэх; 

3. Монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилт дэвшүүлэн дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Зорилт 1-ийн хүрээнд хийгдсэн ажлууд: Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 68 сурагчийг хамруулан дараах үйл ажиллагааг “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулав. Зохиолчийн бүтээлийг сурталчлан, гарын доорх материал ашиглан үндэсний бичгээр “Бүтээл хийх” ажлыг үргэлжлүүлэн бүтээлийн сангаа баяжуулж, ээлжит хичээлд ашиглаж байна.

Ø  Үндэсний бичгийн мэдлэг, чадварыг үнэлэх, дээшлүүлэхэд чиглэсэн “Үндэсний бичгийн анги нийтийн олимпиад”-д 7а ангийн 18 сурагчийг бэлдэж 7 хоногт 6 цагийн давтлагыг зохион байгуулж байна.

      

Сурагч багачуудын сэтгэлгээ, мэдлэгээрээ уралдсан энэхүү ажил жилээс жилд өргөжин тэлж, сурагчид маань амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Ø  Үндэсний бичгийн дугуйланг 13 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хичээллүүлэв. Уг дугуйлангаар, Сурагчдын хурдан, шударга унших чадварыг ахиулах Тиг зурлагын дагуу хичээнгүй сайхан бичих чадварыг хөгжүүлэх зорилт тавин, гарааны үнэлгээг тогтоон, үнэлгээний чанарыг ахиулахаар 7 хоногт 2 цагаар хичээллэж байна.

Зорилт 2-ын хүрээнд хийгдсэн ажлууд:         

Сурагчдын үндэсний бичгийн чадварыг ахиулахад хэрэглэгдэхүүн материалаар бүрэн хангагдсан кабинет чухал үүрэг гүйцэтгэдэг тул “Тохилог орчин-Чанартай сургалт” аяны хүрээнд Үндэсний бичгийн кабинетийг бүрэн тохижуулж, багшийн зүгээс 6-9-р ангийн бүтэн жилийн хөтөлбөр, ээлжит, хэрэглэгдэхүүн, гарын авлагыг боловсруулсан “Гэрчилгээ”-жүүллээ. Уг танхимаар дунд ангийн 67 сурагч тогтмол хичээллэж байна. Уг үйл ажиллагааг эцэг эх болон төгсөгчдийн хандиваар хийж бүтээсэн ба нийт 3940000 төгрөгийн хандив цугласан болно. Энэхүү кабинетийн тохижилтын ажлын гол зорилго нь: Үндэсний ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, үндэсний хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх, сурагчдын мэдлэг чадварыг ахиулахад оршино.

     

   

Зорилт 3-ийн хүрээнд хийгдсэн ажлууд:   

  Албан байгууллагуудын хаягийг “Үндэсний бичгээр бичих” ажлыг амжилттай зохион байгуулж 80%-тай хаягжсан байна. Бусад байгууллагуудад Сумын засаг дарга үндэсний бичгээр хаягжуулах албан шаардлага хүргүүллээ. Ø  Үндэсний бичгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ард иргэдийг өргөн хамруулах, мэдлэг чадварыг ахиулах зорилгоор “Өлзийт сумын Үндэсний бичиг сонирхогчид” группийг нээж төрөл бүрийг ажлуудыг сурталчилдаг бөгөөд одоогоор 278 гишүүнтэйгээр ажиллаж байна.

 

Ø  Төрийн албан хаагчдын Үндэсний бичгийн мэдлэг чадварыг ахиулах зорилгоор анхан болон дунд шатны үндэсний бичгийн сургалтыг 1 модуль буюу 24 цагаар 11 сарын 1-нээс эхлэн зохион байгуулсан бөгөөд нийт, Анхан шат-34, Дунд шат- 12 хүн суралцаж, шалгалтаа амжилттай өгөн, “БАТЛАМЖ” авах болзлоо хангалаа.