Сайнцагаан сум

Дундговь аймаг

Мэдээ

 “Дуулах өдөр-Дуун цэнгүүн” зохион байгуулагдлаа...

  Аймгийн Засаг даргын 2022 оны А/399 ,Сайнцагаан сумын Засаг даргын А/212 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ахмад настнуудын дунд сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ахмадын “Дуулах өдөр дуун цэнгүүн” -ийг хуваарийн дагуу Эрүүл мэндийн төв, Дэлгэрэх судал ХХК хамтран амжилттай зохион байгууллаа.

“ Дуулах өдөр-дуун цэнгүүний үйл ажиллагаанд 84 ахмад хүрэлцэн ирж оролцсон. Арга хэмжээний үеэр залуучуудын дуун мэндчилгээ, нийтийн цэнгээнт бүжгийн үйл ажиллагаа, 4 үетэй үндэсний шагайн наадгай (шагай хамах, морь уралдуулах, унага уургалах, хомборой )-н хөгжөөнт тэмцээн зохион байгуулж 1,2,3р байр эзлүүлэн Өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулан, нийт ахмадуудын дунд 3 азтан тодрууллаа.

1р байр “Давгүй 70 нас” баг

2р байр “Ерөөлтэй 90 нас” баг

3р байр “Жаргалтай 60 нас” багийн ахмадууд тус тус тодорлоо.

Мөн “Хөгжимт дасгал хийж хөдөлгөөний дутагдлаас сэргийлье” уриан доор зохион байгуулагдсан 1 сарын аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон 10 ахмадыг шагнаж урамшууллаа. НИЙТ ХҮРЭЛЦЭН ИРСЭН АХМАДУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.








Их уншсан

ТУРШЛАГА СУДАЛЛАА

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

МОДУЛЬ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

ТУРШЛАГА СУДАЛЛАА

“МИНИЙ НАЙЗ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦОДГОР ХҮҮ-2024” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-2024 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“БИ ӨСӨЖ БАЙНА-2024” ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО