Сайнцагаан сум

Дундговь аймаг

Ил тод байдал

"ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙН ХҮРЭЭНДХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ “ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД” ТӨСӨЛ САЙНЦАГААН СУМАНД ХЭРЭГЖЛЭЭ

 Сумын ЗДТГазар "Дүүрэнбэлэг" ТББ-тай хамтран “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш, сайн дурын суралцагчдыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр бэлтгэн, чадавхжуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдээс хүүхдэд” бичил төсөл 2022 оны 11-р сараас эхлэн сумын ЕБсургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжин өнөөдөр хаалтаа үйл ажиллагаа зохион байгууллаа.

Төслийн хүрээнд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 22 сайн дурын хүүхдийг бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрээр айлчлан, хөгжлийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж, Тархины саажилт, даун, аутизм, оюуны бэрхшээлтэй зэрэг 20 хүүхдэд гэр айлчлалаар нийт 460 удаагийн үйлчилгээ үзүүллээ.

Мөн төслийн зорилтот сургууль, цэцэрлэгүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарт мэргэжлийн зочин багшаар дамжуулан арга зүйн дэмжлэг үзүүлжээ.

Тус төслийн багийн ахлагчаар “Дүүрэнбэлэг” хүүхдийн боловсрол, хөгжилд үйлчлэх төв НҮБТТ-ын гүйцэтгэх захирал Б.Гэрэлсүрэн, гишүүнээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын хүүхдийн хөгжил хамгаалал, тэгш хамруулан сургаа боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ-ын тэргүүн Ц.Батсайхан Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн Дундговь аймгийн зохицуулагч Э.Мөнхжаргал нар ажиллалаа.