Дундговь аймаг
Монгол бахархал" өглөөлгөөр Ахлах бүлгийн хүүхдүүд монгол ардын ёс заншил, ахуйн ёслыг харуулсан үзүүлбэр үзүүлж, эрэгтэй хүүхдүүд сур элдэж, эмэгтэй хүүхдүүд үйл урлаж, ноос савж, ардын аман наадгай , ерөөл магтаалыг хэлэлцэж, багш нар сүү өргөж, ерөөл хэлж байгаагаараа онцлог боллоо. Хөвгүүд монгол ардын бүжиг Уухай Охидууд, Тоохуу нэгэн гос, анги хамт олноороо тойрон бүжиг бүжиглэж байгаа нь бахархалтай. Хүүхэд бүрийг хөгжүүлж монгол ардын өв соёлыг бяцхан хүүхдүүддээ таниулж байгаа Р.Мөнхзаяа Г.Буманцацрал багш нартаа болон дэмжин ажилладаг эцэг эх,асран хамгаалагчиддаа талархал илэрхийльеэ!