2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО 2023 ОНЫ 12-Р САРЫН 07-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ
Сумын Засаг даргын захирамж гарч мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар ажлын хэсэг хуралдаж байна. Тооллого 5 багт 7 хэсэг гарч тоолох тул малчид, болон мал бүхий иргэд малаа тооллогод бэлэн байлгах, тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогод орхигдуулахгүй хамруулахад анхаарна уу.Мөн малын хөлийн татвар, хог хаягдлын татвар, нохойн татварыг төвлөрүүлэх бөгөөд Ажлын хэсэг малчдад тулгамдаж буй асуудал, санал, отор нүүдлийн айлын дэлгэрэнгүй судалгаа, хууль, журмын мэдлэг олгох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.