Дундговь аймаг
Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандоржийн санаачилгаар 2021 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 30-ны өдрийг “ӨЛЗИЙТИЙН ӨГӨХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн билээ. Энэ жилийн хүмүүнлэгийн үйлсийн хүрээнд: Засаг даргын Тамгын газрын хамт олон 4 дүгээр багийн өндөр настан иргэн, хоёр ихэр ачаа өсгөн асарч байгаа Уртнасангийн Оюунд 1 тонн нүүрс, 160,000 төгрөгийн гурил будаа, хоол хүнсний бүтээгдэхүүнийг гардуулан өгч хүмүүнлэгийн аяныг өрнүүллээ.
“ ӨГӨХ НЬ АВАХААСАА ИЛҮҮ ЕРӨӨЛТЭЙ”