Дундговь аймаг
Дундговь аймаг
Сүлд тэмдгийг дугуй дүрсэнд хийсэн нь хязгааргүй үргэлжлэх бэлгэдэл юм. Тэмдгийн дээд талд өнгөрсөн, одоо, ирээдүйг бэлгэдсэн чандмань эрдэнийг байрлуулав. Улбар шар өнгөн дээр тэмдгийн 2 хажууд Дундговь аймгаа, цагаан өнгөөр "Дундговь аймаг" гэж байрлуулав. Хөндлөн цагаан туузан дэвсгэр дээр хөх өнгөөр Баянжаргалан гэж бичсэн. Шар өнгөөр тэмдгийн дээд талд цэвэр ариуны бэлгэдэл цэцэг байрлуулж, цэцгийн хэлбэр дүрс нь аяга хэлбэртэй байна. Тэмдгийн дотор талд мөнх тэнгэр, нарыг дүрслэв. Цэнхэр, цагаан, шар өнгөөр нутгийн өндөрлөг уул овоог дүрсэлж, сумын 40 гаран булаг усаа төлөөлүүлэн цэнхэр долгио хаялсан булаг, ус нуур цөөрмөө дүлсэлсэн билээ. Хүрэн өнгөөр нутгийн уулс болох Боржин чулууны хад цохио, Араг бичигт, нартын хад, алтан шаргал ногоон өнгөөр тал нутгаа тал нутагт байгаа мал сүрэг аймагтаа тэргүүлэх үхэр сүргээ билгэдэв. Ан амьтнаа төлөөлүүлэн хадан цохион дээр байгаа аргаль, угалз дүрсэлсэн билээ. Гадна хүрээг ариун цагаан хөх өнгөөр хүрээлсэн байна.