Дундговь аймаг
ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД
д/д | Бүрдүүлэх материалын жагсаалт | Үйлчилгээний үнэ хураамж | Үйлчилгээ үзүүлэх хугацаа | Төлбөр тушаах банкны нэр, дансны дугаар | Үйлчилгээ үзүүлэх хаяг байршил | Зөвлөмж, анхаарах асуудал /хууль тогтоомж, түүний зүйл заалт/ |
1 |
| Үнэ төлбөргүй | Ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. |
| Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймаг болон дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой. | Хуулийн заалт:
Анхаарах асуудал: Газар өмчлөх эрх олгосон Засаг даргын захирамж, хавсралт, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтэд газрын хаяг, хэмжээ, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн овог, нэр, регистрийн дугаар зөрүүгүй байна. |
/д | Бүрдүүлэх материалын жагсаалт | Үйлчилгээний үнэ хураамж | Үйлчилгээ үзүүлэх хугацаа | Төлбөр тушаах банкны нэр, дансны дугаар | Үйлчилгээ үзүүлэх хаяг байршил | Зөвлөмж, анхаарах асуудал /хууль тогтоомж, түүний зүйл заалт/ |
1 | Ø Мэдүүлэг гаргана. Ø Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; Ø Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /Засаг даргын захирамж, хавсралтын хамт/ Ø Эзэмших эрхтэй газар бол Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ Ø Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг /эх хувь/ Ø Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт Ø Хувийн сууцны зураг төсөл /талбай, хэмжээ тусгах/ Ø Хувийн сууцны бүтэн харуулсан гэрэл зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш сууцтай бол нэг зурагт багтаах, 2 ба түүнээс дээш зэргэлдээ эд хөрөнгийг нэг мэдүүлгээр бүртгүүлэх тохиолдолд нэг кадастрт багтаан зургийг авч тайлбар бичих/ Ø Газрын мэдээллийн санд хаяггүй бол хувийн сууцанд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг. | Ø Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
| Ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. | Аймаг, дүүрэг тус бүрийн Төрийн сангийн дансанд | Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймаг болон дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой. | Хуулийн заалт: Ø Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1, 10.1, 10.6 дахь хэсэг. Ø Иргэнийн хуулийн 182.1 дэх хэсэг. Анхаарах асуудал: Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгө тусгагдсан байна Газар өмчлөх шийдвэр, эзэмших гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтэд газрын хаяг, хэмжээ, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл зөрүүгүй байх. . |
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХЭД
д/д | БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ | ЗӨВЛӨМЖ |
1. | Өргөдөл УБ-03, УБ-12 маягт | http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах |
2. | Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт | Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлтийг гаргаж болно.
|
3. | Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт | - Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг
/Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/ - Тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг Харьяа аймаг, дүүргийн татварын хэлтсийн дансаар |
4. | Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/, 1 хувь
/Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ/
| Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т: - Компани үүсгэн байгуулах тухай - Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/ - Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг, - Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/ - Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна. |
Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол: - Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх - ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. | ||
Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол: - Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ. | ||
5. | Дүрэм /2 хувь/ | Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна. http://www.legalinfo.mn/law/details/310 |
6. | Гадаадын иргэн бол паспортын хуулбар | Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар. |
7. | Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт | Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/ |
8. | Хөрөнгийн нотлох баримт | Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/ хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй |
9. | ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: · гүйцэтгэх удирдлага · үүсгэн байгуулагч · итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан · итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд |