Дундговь аймаг
Тус үйл ажиллагаанд 27 малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож Эмэгтэйчүүдийн манлайлал, Хүрээлэн буй орчин ба хүнсний аюулгүй байдал, Байгаль, цаг уурыг шинжих уламжлалт арга, ухаан, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хариуцлагатай мал аж ахуйн боломж зэрэг сэдвээр илтгэл тавьж, малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах, туршлага солилцох боломж нөхцөлийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн Монголын Залуучуудын холбооны "Залуу үeийг халамжлан хүмүүжүүлэгч" медалиар Д.Цэцэгсүрэн, Мал эмнэлгийн 100 жилийн анхны ойн мeдалиар Д.Жаргалсайхан, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг"-ээр Б.Цоггэрэл нар тус тус шагнагдлаа.